...
...

Я.Эрдэнэсайхан: Сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байгаа

”Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал-2022" яг одоо болж байна. (Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү)


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2022 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны хооронд 30 хоногийн турш орон даяар Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авсан.

Төсөл хүлээн авах хугацаанд нийт 867 төслийн 105.4 тэрбум төгрөгийн хүсэлтийг ирүүлснээс цахим системд 571 аж ахуйн нэгж 82.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 226 төслийн хүсэлт хүлээн авснаас төсөл сонгон шалгаруулалтын эцсийн шат буюу Хорооны хуралд 8,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 51 төсөл шалгарч үлдээд байна.

Төслийн сонгон шалгаруулалтын эцсийн шат буюу "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны хурал-2022" яг одоо болж байна.

Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулж байгаа талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. 

ЯРИЛЦЛАГЫГ ШУУД ҮЗЭХ:

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ