Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох үзмэрч, засалч Л.Нямаа өнөөдөр тохиож буй Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчин өдрийн талаар ийн зөвлөж байна.
"2022 оны 11 дүгээр сарын 15 буюу өнөөдөр БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧИН ӨДӨР тохиож байна. Энэ өдөр Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.
Та бүхний бүхий л санаж бодсон зүйлээ даатган залбирч гай барцадгүй,өвчин зовлонгүй эрүүл энх,ажил үйлсийн барцад саадгүй бүтэмжтэй байж, хийморь сүлд цог золбоо нь бадарч, эд буян буян хишиг нь арвижин дэлгэрч санасан бүйх үйл бүхэн тань номын ёсоор сэтгэлчлэн бүтэх болтугай"
Facebook: https://www.facebook.com/luvsandorj.nyamaa
Холбогдох утас: 88108825
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250