...
...

БНСУ | Цанаар ажилдаа явж буй эрийн бичлэг ШУУГИАН тарив

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 40 см хүртэлх цас орж, сүүлийн 117 жилд тохиогоогүй үзэгдэл болоод байгаа билээ. Тус улсад замын түгжрэл үүсэж, метроны шугамуудын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан ажил, хичээлдээ явахад хүндрэл үүсч, иргэд гэрээсээ гарах боломжгүй болсон байна. 

Үүнтэй холбогдуулан Ёнгин хотын нэгэн оршин суугч цана ашиглан ажилдаа явж буй бичлэг олны анхаарлыг ихээр татаад байна. Хурдны зам дээр зугуухан явах машинуудын дундуур сүлжин явах уг эрийн бичлэг X болон SNS сүлжээнд хурдацтай тархаад буй бөгөөд тэрээр олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан цанын тамирчин аж.

Одоогоор Ёнгин хотын нэгэн ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж буй Ким Жун Мин SBS News-д өгсөн ярилцлагадаа "Би сургууль руугаа автобусаар явах гэж байсан ч цас их орсон учраас цанаар явбал илүү хурдан байх болов уу гэж бодсон. Ажилдаа очихын тулд 12км замыг нэг цаг хагасын хугацаа зарцуулсан. Гэсэн ч ажилдаа очсоны дараа сургууль өнөөдөр амрахаар болсон байсан. Би цанаар гулгахаа болиод удаж байна л даа. Тиймээс гар минь яг л тасарчихсан юм шиг л санагдаж байна" хэмээн ярьсан байна. 

Тэрээр "Солонгосчууд юу ч болж байсан ажилдаа явдаг" гэх яриа дахин гарахад хүрчээ. Учир нь 1990-ээд оны үед болсон үерийн үеэр тус улсын иргэд цээжээр татсан үерийн ус дундуур алхан, ажилдаа явж байсан бөгөөд тухайн үед "Солонгосчууд юу ч болж байсан ажилдаа явдаг" гэх яриа гарч байжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ