Жоншны экспорт огцом буурснаар Хэнтий, Дорноговь, Дундговь аймгуудад жоншны олборлолт явуулж байгаа 43 уурхай дээр бага агуулгатай жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрчээ.
1997 онд Монгол Улсад бүртгэгдсэн алтны 498 шороон орд, 31 үндсэн ордод нийтдээ 320 тонн алтны нөөцийг бүртгэсэн байсан бол өнөөгийн байдлаар 608 шороон орд, 75 үндсэн ордын овоолгод 40-45 тонн алт хаягдсан гэсэн тооцоо байна.
Мөн 2014 оны байдлаар 30 гаруй нүүрсний уурхайгаас 24.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд олборлолтын явцад ойролцоогоор 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжжээ.
Нүүрс олборлох явцад хаягдсан нүүрсний хэмжээ ойролцоогоор 11.5 сая тонн орчим байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эдгээр овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250