...
...

Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөх ёслол боллоо

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж өчигдөр 18.00 цагаас Чингисийн талбайд 1000 зул өргөх ёслол боллоо. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, Монгол улсын жирийн нэг иргэн Д.Баттуул гэх залуу  тус зул өргөх ёслолыг гардан зохион байгуулж,  ирвэс хамгаалагч залуугийн диваажинд хүрэх замыг нь  гэрэлтүүллээ.

Тэрбээр  хэлэхдээ Жирийн нэг залуу би бор зүрхээрээ уриалаад хийсэн ажил гэхэд Төрийн түшээдээс авахуулаад мянга гаруй иргэд ирлээ.
Маш хүйтэн байсан ч сэтгэл зүрхээрээ ирж, 2-3 цаг гаруй гадаа бээртлээ зогслоо. Нэг минут бүх хүн дурсгалыг нь хүндэтгэж чимээгүй бас зогслоо. Түүний нэрийг олон зулаар бичиж мөнхөллөө.
Хүйтнийг ажрахгүй ирсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Гар нь бээрсэн ч унтарсан зулыг асаах гээд талбайн хүйтэн цемент пельта дээр өвдөглөн суусан хүмүүсийг хараад сэтгэл өвдөж бас маш их бахархаж байна.  Талийгаач Т.Лхагвасүмбэрэл ирвэс аргаль янгираа хамгаалах гээд, услах гээд хүйтэнд цастайд мөс зөөж явсаны хажууд бидний 2-3 цаг бээрч зогсох юу ч биш.  Агуу чимээгүй баатар Т.Лхагвасүмбэрэл монголдоо заавал эргэн ирж төрөөрэй.  Эх оронч сэтгэлтэй хүмүүсээр бид дутаж байна. Ум сайхан амгалан болтугай.

Мөн зул өргөх ёслолын дараа жаргасан зул, туссан тосыг, ширхэг хог, шүдэнз үлдээлгүйгээр цэвэрлэсэн байна.

Ш.Аагий

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ