“Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээгээр Австралийн бизнес эрхлэгч нар Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэллээ.
“Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж ноён Коён мэдэгдлээ. Өмнийн говийн бүс дэх Оюу толгойн алт, зэсний уурхайд Австрали компаниуд 83 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээ явуулаад байгаа гэнэ.
Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюу Толгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа ба саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна. Энэхүү гэрээнд Канад, АНУ, Австралийн экспортын санхүүгийн агентлагууд Эфикийн журмаар оролцжээ.
Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цуврал уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон “Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ.
Саяхан Улаанбаатараас өмнө зүгт 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм.
Австралийн худалдааны төлөөлөгчийн газар нь мөн "Монголын Уул уурхайн төслүүдийн тайлан 2015" боловсруулаад байгаа юм байна. Энэ нь Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи экспортлогч компаниудад Монголд бизнес эрхлэх талаар бүх төрлийн мэдээллийг багтаасан байна.
Д.Өөдөө
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Manai uyiin erx barigch nart xeel xaxuuliig bøgsøør ni tsuvtal tsutgaj Oyutolgoin 34 xuvi geech myanganii luivriin gereeg baiguulj Mongoliin ard tumniig xoxirooson deeremchin kanaduudiig bodvol manai uls tørchdiig xaxuulidax magadlal arai bagatai bolomjiin uls shig baidag yum.