2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Авто тээврийн үндэсний төвийн импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарын үйлчилгээг хуучин 22-ын товчооноос урагш 1.5 км зайд орших, шинээр байгуулагдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлсэн. Шинээр авто машин, тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, импортоор оруулж ирж байгаа иргэд Авто худалдааны цогцолборт бүртгэлээ хийлгэж, татвар, даатгалдаа хамрагдан, улсын дугаар авах зэрэг үйлчилгээг авдаг болоод байгаа юм. Авто худалдааны цогцолборт өдөрт шинээр 100-150 орчим тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгож байгаа. Өнөөдрийн байдлаар Авто тээврийн төвд улсын дугаар олгох импортын бүртгэлийн үйл ажиллагаа шинэ цогцолборт шилжин очсонтой холбоотойгоор ирсэн иргэдийн гомдол, санал одоогоор ирээгүй байгаа талаар нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Д.Өөдөө
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Luiwarchid gomdol irehgui bna ch geh shig ochinoon hol boliosoi nowshnuud
Yugaa hutsaad bgn bugdere l durgui baina shde hetsuu bn 5000 tog tushaahiin toloo 30000 togrognii binzen urj uuliin muharluu ywj bhd luiwarchid hudlaa hutsah um