...
...

Тост, Тосон бумбын нуруун дахь лиценз асуудал дагуулсаар байна

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нуруунд зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.

Тост, Тосон бумбын нуруу орчимд олгосон 6 лиценз бүгд БНХАУ-ын харъяат иргэдийн эзэмшилд шилжсэн байх юм. “Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, “Фокс Майнинг”, “Мөнхийн нохон далай”, “Намуун тод” компаниудыг Тан И Хан, “Эн Си Ар Ай” компани нь Ван Чан эзэмшдэг гэдгийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхан хэлж байлаа.  Дээрх хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Иймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах саналыг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн тавьсан юм.

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар: “Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон. Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь Өвөр Монгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байна. Энэ зураг дээр нурууны баруун талд ирвэс хамгаалах ажил явагдаж байсан. Нийт хамааралтай 21 ба 16 лиценз байгаа гээд байгаа. Үүнд тус нуруунаас урагш 20 км-ийн зайтай “Нарийн сухайт”-ын орд бий. Нүүрсний энэ ордын хажуу болон урд талд нь 19036 гэсэн бас нэг талбай бий” гэж мэдэгдсэн юм.

Тост, Тосон Бумбын нуруунд 22-24 ирвэс болон аргал, янгир тэргүүтэй ан амьтад нутагладаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж, экологийн тэнцвэрийг хадгалах шаардлагатай байгаа юм.

Д.Өөдөө

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)

Онцлох мэдээ