...
...

Дорнод аймаг шинэ төрөх эмнэлэгтэй болжээ

Дорнод аймаг шинэ төрөх эмнэлэгтэй боллоо.

Тодруулбал, тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд 35 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг нь томорч, 50 ортой, тусдаа шинэ байртай, эмнэлэг болсон байна.

Шинэ эмнэлэг нь хүлээн авах, хэвтүүлэн эмчлүүлэх, төрөх, хагалгааны тасагтай. Хурлын заал, чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй гэнэ. Тус эмнэлгийг 2013 оноос барьж эхэлсэн бөгөөд хоёр тэрбум 774 сая төгрөгөөр босгожээ.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ