...
...

Хотыг ногооруулах төслийн хаалт боллоо

Нийслэлийн засаг даргын тамгын газраас санаачлага гарган Японы ЖАЙКА байгууллагад санал тавьсны дагуу “Улаанбаатар хотыг ногооруулах төсөл”-ийг  2013-2015 онд хэрэгжүүлсэн байна. Төслийн үр дүнгийн тайлангийн хурал буюу хаалтын арга хэмжээ өнөөдөр 10:00 цагт “Хангарьд” ордонд боллоо. Энэхүү хаалтын арга хэмжээнд Япон Улсын Элчин сайд, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч, Хотын Ерөнхий менежер зэрэг албаны хүмүүс болон цэцэрлэгжүүлэлтийн компаниудын төлөөлөл оролцсон юм. Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд нийтдээ 277 хүнийг цэцэрлэгчийн сургалтад хамруулж мэргэжил олгосон байна. Мөн 5-н төрлийн тарьц, суулгацыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” Монгол орны нөхцөлд ургуулж болох эсэх туршилтыг явуулжээ. Мөн Япон орны хүйтэн сэрүүн бүс нутаг болох Хоккайдо мужид 12 хүнийг 45 хоногийн сургалтад хамруулан цэцэрлэгчин бэлтгэх багш сургагч болгосон байна. Эдгээр 12 хүн Японд суралцаж дуусаад, тэндээ япончуудад илтгэл тайлангаа тавьж, өндрөөр үнэлэгдсэн хэмээн арга хэмжээнд оролцсон Япон талын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ