...
...

Нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтанд авна

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтад заасан газрыг тусгай хамгаалалтад Улсын Их Хурлын тогтоолоор авах эрх зүйн үндэслэлтэй байдаг. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахын өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт 2003-2009 онуудад олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн асуудлыг цэгцлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Засгийн газрын тогтоолоор нөөцөд авсан. Нөөцөд авснаар тухайн талбайд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа бөгөөд энэ талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй юм.

Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авсан тохиолдолд тухайн бүс нутагт олгогдсон ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд Засгийн газраас нөхөн төлбөр олгох эсвэл Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу өөр газар тусгай зөвшөөрөл олгох шаардлага гарч байгаа.

Иймд дээрхи тусгай зөвшөөрлүүдтэй  холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах боломжтой.

Д.Өөдөө

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ