...
...

Морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өвлийн адаг шарагчин үхэр сарын зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 1 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 20, Тугчин одтой, цагаан нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана.

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ