...
...

Өнөөдрийн үйл явдлын тойм

09:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор Т.Уранцэцэг, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор Б.Амарсанаа, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хуульч, шүүгчид оролцоно.

10.00 цагт  Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын яаманд ажилллана.

10.00  цагт  Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хурлын танхимд эхлэх "Байгууллагуудын хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь " сэдвээр зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэг болно

11.00 цагт  МЗХ-ны Залуус танхимд утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн болно.

11:00 цагт  Нийслэлийн Төр захиргааны 4-р байрны 605 тоотод 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд хамтран ажиллах гэрээ байгуулна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ