Төв аймагт сүүлийн жилүүдэд бэртэл, гэмтлийн тоо өссөөр байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 930-аад тохиолдол бүртгэгдсэнээс 40 орчим хувийг ахуйн, 10 гаруй хувийг авто осол, 10 хувийг хүчирхийлэл, бусад хувийг хөлдөлт, осголт, нохойд хазуулах гэх мэт хэргүүд эзэлжээ.
Мөн бэртэл, гэмтлийн улмаас 180 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Үүний шалтгаан нөхцөл нь иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болдог аж. Хэрвээ бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдлийг тооцолвол дээрх тоо буурах боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
2016 он гарсаар аймгийн нэгдсэн эмнэлэг бэртэж, гэмтсэн 20-иод мэс засал хийснээс 10 гаруй нь явганаас унаж, бэртсэн байна. Энэ төрлийн бэртэл өвлийн улиралд эрс нэмэгддэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчин тойрныхоо цас мөсийг тогтмол цэвэрлэлгүй, удаан хугацаагаар нягтаршуулснаас болдог байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250