Гэр хорооллыг орон сууцаар солихоор нийслэлээс гэр хорооллын иргэдтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөж, газрыг инженерийн шугам сүлжээтэй холбон орон сууцжуулах зорилготой. Үүнээс одоогоор 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн явж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газраа чөлөөлж өгчээ.
Харин тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж, нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон байна. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй айлын орон сууцын барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орох юм.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250