Хэнтий аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ”сониноос санаачлан анх удаа сонины уншигчид болон ард нийтийн санал асуулгаар Хөхөгчин хонин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ыг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, дүнгээ гаргасан байна.
Нийгмийн сайн сайхны төлөө иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, Тухайн жилд ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг хүмүүсийг алдаршуулах, Ажил үйлсэд нь урам зориг нэмэх зорилготой энэхүү үйл ажиллагаанд нийт 19 салбарын 74 хүн нэр дэвшжээ.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн Хэнтий аймгаас гадна Архангай, Орхон, Говь-Алтай, Дорнод, Дундговь зэрэг 10-аад аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд сонгуулийн хуультай холбогдуулан хууль эрхзүйн байдлаас шалтгаалж, улс төрийн салбарт нэр дэвшигчдийг бүх аймаг жагсаалтаас хассан байна.
Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-д нэр дэвшигчдийг дараах 5 үзүүлэлтээр авсан саналын тоог хувиар тооцоолон бодож, нэгдсэн дүнг гаргажээ. Үүнд:
· “Хэнтийн мэдээ” сонины уншигчдын санал-40%
· Хэнтий аймгийн салбар салбарын төлөөлөл 50 эрхэмийн санал-30%
· Тусгай дугаарт утас, мессежээр авсан санал-20%
· "Эх орон 21.мн" сайтын санал-10%-ийг тус тус бүрдүүлсэн байна.
Ингээд “ОНЫ ОНЦЛОХ АЛДАРТАН”-аар
Пагмадоржийн ОРОСТОГОО
/Хэнтий аймаг дахь ЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа/
“ОНЫ АЛДАРТАН”-аар
Энхтөгсийн ОЮУНБОЛД
/Монгол Улсын Арслан/
“ОНЫ АЛДАРТАН”-аар
Магваны ОЮУНЖАРГАЛ
/Баян-Адрага сумын “Идэр Онон” ХХК-ийн захирал/
“ОНЫ АЛДАРТАН” -аар
Намжилсүрэнгийн АРИУНАА
/Хэнтий аймгийн НЭ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч/
“ОНЫ АЛДАРТАН”–аар
Жамбалжамцын СЭРГЭЛЭНБААТАР
/“Боржигон нутаг” ХХК-ийн захирал/
“ОНЫ АЛДАРТАН”-аар
Дугарсүрэнгийн МӨНХДАЛАЙ
/Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн химийн багш/
“ОНЫ АЛДАРТАН”-аар
Сэсээрийн БУЯНХИШИГ
/Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн/
“ОНЫ АЛДАРТАН”–аар
Базарвааний БАТБАЯР
\Хэнтий аймгийн Өндөрхаан хот тохижилтын газар
ОНТҮГ-ын жолооч, гагнуурчин\
“ОНЫ АЛДАРТАН” -аар
Балбарын ГАНХУЯГ
/Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн
Зүүн бүсийн салбарын зохицуулагч/нар тодорчээ.
Шалгаруулах үйл ажиллагаанд нийгэмд нэр хүндтэй салбар салбарын төлөөлөл болсон 50 эрхэм оролцож саналаа өгснөөс гадна “Хэнтийн мэдээ” сонины байнгын захиалагч 1200 гаруй хүн оролцож саналаа дугуйлан сонины хавсралтаа ирүүлсэн аж. Түүнчлэн "эхорон21.мн" сайтаар нийт давхардсан тоогоор 11347 хүн цахим хэлбэрээр санал өгч, мөн тусгай дугаарт утас мессежээр нийт 8250 хүн саналаа өгчээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn