...
...

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 4 тэрбум төгрөг төсөвлөжээ

2016 он гарсны дараагаар 4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, аймгуудад эхний ээлжинд хуваарилжээ. Ингэснээр 6500 тонн өвс үнэгүй хүргэх, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

Увс болон өвөлжилт хүндэрсэн бусад аймгуудад 1.2 тэрбум төгрөг шилжүүлэн, 4500 тонн өвсний хуваарилалт хийлээ. Мөн 20 гаруй машин олгосон. Дахин машин хуваарилах ажлыг зохион байгуулж байна гэж Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.

Мөн олон улсын зарим байгууллага Засгийн газарт хандан, тусламж дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ