...
...

Сар шинээр 1000 автобус иргэдэд үйлчилнэ

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим автобус үйлчилгээнд гаргахаар болжээ.

Энгийн үед 900 орчим автобус үйлчилгээнд гардаг бол үүнийгээ нэмэгдүүлжээ. Нэмэлтээр гаргах автобусуудыг хотын зах болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай гэсэн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргах аж.  

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ