...
...

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Оргил" худалдааны төв: Хоёрдугаар сарын 04 –ний /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОРГИЛ-МАН,   ОРГИЛ-НАЛАЙХ:                 09:00-22:00-БҮХ ӨДӨР
ОРГИЛ-ХОРООЛОЛ,   ОРГИЛ-АМГАЛАН:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР
ОРГИЛ-ШИЛТГЭЭН,   ОРГИЛ-ЭНКАНТО:    09:00-23:00 -БҮХ ӨДӨР

Баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь:

 Битүүний өдөр:       хоёрдугаар сарын 08-нд 09:00-22:00
 Шинийн 1-ны өдөр: хоёрдугаар сарын 09-нд Бүх салбар амарна
 Шинийн 2-ны өдөр: хоёрдугаар сарын 10-нд 11:00-22:00
 Шинийн 3-ны өдөр: Энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана


“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


 “Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллаж, 02 дугаар сарын 09–с  эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.        

Сонгинохангай ХХК-ны  “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд  08.30–22.00  цагт ажиллаж,  бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал  амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд   02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд  амраад, 02 дугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  тус тус ажиллана.
   

Ш.Адъяамаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ