...
...

"Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг энэ сарын 18-нд болно

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг зохион байгуулж өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөж ирсэн.

Энэ онд “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, дэмжих асуудлыг шийдвэрлэх үүднээс Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Орон нутгийн цогц хөгжил - түншлэл” сэдэв уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.

Уг уулзалт хэлэлцүүлэг 2016 оны 2-р сарын 18-ны өдрийн 09.00 цагт Корпорэйт зочид буудалд эхлэх бөгөөд нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др. Ш.Ханселманн нар оролцож үг хэлнэ.

Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцаж хэлэлцүүлэг хийх юм.

Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон орон нутгийн (Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын) төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох зорилготой аж.

Эх сурвалж: Уул уурхайн яам

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ