...
...

Баянгол дүүрэг бүрэн камержсанаар гэмт хэргийн гаралт эрс буурчээ

Камерын хяналтын нэгдсэн системийн судалгааны ажлыг анх 2011 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 1 тэрбум 270 сая төгрөгийн санхүүжилт хийгдэн, нутаг дэвсгэрийн 80 цэгт 240 ширхэг телекамерыг суурилуулсан байна.

Ингэж камержуулснаар гэмт хэргийн гаралт багасаж, гэмт этгээдийг үйлдэл дээр нь барих гэх мэтчилэн олон давуу тал бий болсоор байна. Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар гудамж талбайд үйлдэгдсэн 7 гэмт хэргийг үйлдэл дээр нь, халаасны хулгайн 19 гэмт хэргийг илрүүлэн, сэжигтэй 27 хүнийг шалгуулж, 86 зөрчил илрүүлж шаардлагатай арга хэмжээг авчээ. Энэ мэтчилэн нийслэлийн бүх дүүрэг бүрэн камержчихвал нийслэлд гарч байгаа онц бөгөөд эзэн холбогдогч нь олддоггүй нуугдмал хэргүүдийг нэн даруй илрүүлэх боломж бололцоо бүрдэж байгаа юм.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ