...
...

Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: Уул уурхайн яамнаас жилдээ ганцхан удаа зохион байгуулдаг "Эрдэс баялаг 2025" хэлэлцүүлэг Корпорэйт /Баянгол зочид буудлын ард байрлалтай/ зочид буудалд зохион байгуулагдана.

09.30 цагт: Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн холбоод "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

10.00 цагт: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, KOЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 88781218 325044

11.00 цагт: Өдрийн сонины 2016 оны хоёрдугаар сарын 17-ны дугаарт болон мэдээллийн сайтуудаар гарч байгаа БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа жирэмсэн эмэгтэйг зодсон талаарх нийтлэл, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаар "Монгол Ньюс" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. Утас: 99175882, 99825466

12.00 цагт: ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол "Шангри Ла" зочид буудлын 1 дүгээр давхрын "Paris Function Hall"-д болно. Ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төлөөлөгчийн газрын дарга М.Сато нар болон төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99773800, 88008516

14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Утас: 91040607

14.00 цагт: УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “Хүний эрхийн үндэсний институт төлөвшил-15 жил” сэдвээр Төрийн ордны Г танхимд болно. Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцоно.

16.00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-аас “Pitch day” арга хэмжээг МТҮП-ын 302 тоотод зохион байгуулна. Утас: 99107647, 11-327123

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ