...
...

Эрдэс баялаг 2025 хэлэлцүүлэг чиг хандлагаа тодорхойлов

Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд зохион байгууллаа.  Энэ хэлэлцүүлгээр  өмнөх жилд уул уурхайн эргэн тойронд  хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ цаашид хийх ажлаа төлөвлөж ярилцдаг юм.

Энэ удаагийн “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн хүрээнд Засгийн газар, орон нутаг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, талуудын оролцоог хангах, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, мөн тус салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэг,  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ.

Уулзалт хэлэлцүүлгийг Уул Уурхайн яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Б.БАЯРМАА

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ