...
...

Дусал ч ус ашиглахгүй нүүрсээ баяжуулна

Саяхан Тавантолгойд хуурай технологиор нүүрс баяжуулах туршилтын үйлдвэр барих гэрээнд Японы талтай гарын үсэг зурсан. Туршилтын үйлдвэрийн талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төсөл, дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав “Өнөөдөр” сонины хоёрдугаар сарын 18-ны өдрийн дугаарт ярилцлага өгөхдөө “Хуурай аргаар нүүрс баяжуулах туршилтын гурван үйлдвэр байгуулна" гэж хэлсэн байна. Японы “Нагата инженеринг” компани хуурай аргаар нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах санал тавьсан байна. Энэ үйлдвэрийг барихын тулд судалгааны ажил гурван жил үргэлжилжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд жилд 15 сая тонн нүүрс нойтон аргын технологиор баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийлгэсэн байна. Хуурай аргаар нүүрс баяжуулах гэдэг нь элсээр нүүрсийг угаах арга юм байна. Тавантолгой  орчмын хоёр ордоос элсний дээж авч туршихад нэгийнх нь үйлдвэрт ашиглахад тохиромжтой гэсэн хариу гарчээ.  Одоогийн байдлаар жилд 300 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай туршилтын үйлдвэрийг 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар хоёр тал тохирсон аж. Туршилтын үйлдвэр барихад Японы талаас 8,6 сая, манай талаас 3,6 сая орчим ам доллар гаргана гэж гүйцэтгэлийн гэрээндээ тусгажээ. Хуурай аргын технологиор нэг тонн нүүрс боловсруулахад 65 центээс гурван ам.долларын зардал гарна гэж урьдчилсан тооцоо хийсэн байна.

Нойтон аргаар баяжуулахад 6-8 ам. долларын зардал гарч, таван сая тонн нүүрс баяжуулахад нэг сая шоо метр ус хэрэглэдэг гэнэ. Харин хуурай аргаар таван сая тонн нүүрс баяжуулахад дусал ч ус ашиглахгүй төдийгүй байгаль орчинд их ээлтэй технологи юм байна.

 

Б.БАЯРМАА

Эх сурвалж: www.breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Ter els chini bas l baigal youm shyy dee...medehyy..

  • Үнэнүү басал сонгуулийн шовууюу үнэн бол сайнал байна худлаа бол олон ховар нэгэндээн гэж нэг айхтар үг бий шүү хэзээч засаж болохгүй алдаа л битгий хийгээрэй

Онцлох мэдээ