Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ны захирал Ж.Нарантуяа нөхөр Д.Нэргүй нар гэр бүлээрээ эсгий урлал хийдэг аж.
Харин тэд санаачлан Чингис хааны амьдрал ахуй тухайн үеийн монгол түмний аж амьдрал ёс заншил, монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэрэг олон түүх агуулсан өндөр нь 1,8м метр, урт нь 100 метр эсгий ширмэл аравчыг урлаж, Гиннес-т бүртгүүлж, улмаар монгол ширмэлийг оёх, зээглэх арга ухааныг уламжлуулан, нийтийн хүртээл болгохоор зорьж ажиллаж байгаа гэнэ.
Б.Энх-Уянга
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250