...
...

Сураггүй болсон 53 иргэнийг эсэн мэнд олжээ

2016 оны 03дугаар сарын 03-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул 03 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.

Одоогийн байдлаар 7 аймгийн 20 суманд их цас орж, цасан шуургатай байна. Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс 53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон байна.

Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ