Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохионо.
Тэрхүү өдрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран өнөөдөр “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумыг анх удаа Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр эхлүүлэн, НИТХ дарга Д.Баттулга үг хэллээ.
Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм байна. Арга хэмжээ 12.30 хүртэл үргэлжилнэ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250