...
...

Мандалговь хотод 101 зорчигч саатжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн 5 автобус, 101 зорчигч Мандалговь хотод саатаад байна.

Улаанбаатар- Даланзадгадын чиглэлийн 2, Тавантолгой–Улаанбаатар чиглэлийн 2, Улаанбаатар-Эрдэнэдалай чиглэлийн 1 автобусыг цаг агаарын нөхцөл сайжиртал саатуулж, зорчигчдыг зочид буудалд байрлуулжээ.

Авто тээврийн төвөөс зорчигчдын хоол ундыг байрлуулсан буудалд нь хүргэж өгч ажиллаж байгаа гэнэ. Буудал, болон хоолны зардал нь иргэдээс гарахгүй тухайн тээвэрлэгч компаний эрсдэлийн сан, зорчигчдын амь насны даатгалаас гарах юм. ЗТЯ-ны сайд М.Зоригтын тушаалын дагуу Мандалговиос гадагш чиглэсэн авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас эргүүл гаран ажиллаж байна.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ