Төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх Засгийн газрын зорилтын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Дүнжингарав худалдааны төв” дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэдэд үйлчилж эхэлсэн байна.
Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг зорьсноор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүгээс хэрэгжүүлж буй үндсэн чиг үүрэг болох гадаадын иргэнд виз олгох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, иргэний харьяалал, гадаадын иргэдэд тавих хяналтын талаар зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” дэх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үзүүлж буй үйлчилгээний талаар 62260026 утаснаас лавлах боломжтой аж.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250