2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4,5 сая толгойд хүрч, 400,0 мянган толгойгоор өссөн ба төрлөөр нь авч үзвэл тэмээ 23,1 мянга, адуу 280,2 мянга, үхэр 217,6 мянга, хонь 2021,8 , ямаа 1968,3 мянга тоолуулсан байна.
Энэ онд 1,8 сая эх мал төллөхөөс 583,9 мянган эх мал буюу 32 хувь нь төллөж төл бойжилт 99 хувь буюу 580,0 мянган төлийг бойжуулж байна. Нийт 376 ихэр төл бойжиж байна.
Хамгийн их мал төллөсөн сумд Баянгол90845, Богд 56145, Бүрд 52156, Хайрхандулаан 42005, Сант 41733
Оны эхэнд тоологдсон нийт малын 0,51 хувь 25424 толгой мал зүй бусаар хорогдсон ба хорогдлын 91,2 хувь буюу 23180 толгойг бог мал эзэлж байна. Бүрд 8075, Баян-Өндөр 4471, Сант 3066, Хужирт 2239, Хархорин 1944 мал хорогдоод байна.
Эх сурвалж: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250