...
...

Нийслэлийн шугам замын хяналт шалгалтаар нэлээд зөрчил илэрчээ


Автотээврийн үндэсний төвийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу улс, хот хоорондын нийтийн зорчигч тээвэр болон Дотоодын ачаа тээврийн бүртгэлжүүлэх ажлын хэрэгжилт, зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, жолооч нарын үйл ажиллагаанд хяналт тавих, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг тойрсон 5 цэгт буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн сум, Хэрлэнгийн гүүрэн дэх Замын цагдаагийн постууд, Өлзийт, Хоолтын шалган бүртгэх товчоодод Замын Цагдаагийн Газартай хамтарсан ‪гэнэтийн хяналт шалгалтыг‬ 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Хатуу хучилттай автозамаар холбогдсонтой холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчид, насжилтаар хасагдсан тээврийн хэрэгслүүд хууль бусаар тээвэр эрхлэх зөрчил их байна.
Шалгалтаар нийт 1170 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас Ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байсан 200 тээврийн хэрэгсэлд замын хуудас болон дагалдах хуудас олгосон.
Зөрчилтэй байсан 138 тээврийн хэрэгслийн газар дээр нь шийдвэрлэх боломжгүй 31 зөрчилтэй бичиг баримтыг хурааж, үлдсэн зөрчилд 3,219,400 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулсан байна.
Хууль бус тээвэр эрхэлж байсан 52 тээврийн хэрэгсэлд Автотээврийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу арга хэмжээ тооцлоо.
Шалгалтын явцад Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хувьд тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн нийтлэг зөрчил нь ажлын хувцасгүй, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, тууз нь стандарт бус, алслагдсан чиглэлд зорчигч урсгал муугаас шалтгаалан ачаа зорчигч хольж тээвэрлэх, цагийн хуваарь, график зөрчих зөрчлүүд байна.

Эх сурвалж: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ