...
...

Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төв өнөөдөр нээгдлээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа долдугаар сургуулийн баруун талд байрлах “Хан-Уул Усан спорт сургалтын төв” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Тус төвийг Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдарыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн байна. Хан-Уул Усан спорт төв нь 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар усан бассейн, фитнесс, саун гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Усан бассейн нь 7*25м харьцаатай, 1,7-2м гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан. Бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай

Сауны хувьд нь үйлчлүүлэгчдийн тав тухад нийцсэн душ болон амралт өрөөтэй цагт 1-4 хүн хүлээн авах хүчин чадалтай юм гэж Хан-Уул дүүргийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ