...
...

Хоёр аймгийн нутаг хамарсан их хэмжээний түймэрт 3 хүн амиа алдлаа

Өчигдөр буюу энэ сарын 20-нд Дорнод аймгийн Хөлөнбуйраас гарсан түймэр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр рүү орж ирсний улмаас хүний амь үрэгджээ.

Тодруулбал, Хөлөнбуйраас гарсан түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын газар нутаг руу орж ирснээр их хэмжээгээр тархаж, 5 айлын гэр, мал шатаж, нэг гэр бүлийн 3 хүн амиа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл ирлээ. Мөн 25 настай нэг залуу 4-р зэргийн түлэгдэлтэйгээр маш хүнд аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Бид энэ талаар эргэн түргэн шуурхай мэдээлэх болно. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ