...
...

Ахмадуудын чөлөөт бөхийн УАШТ өндөрлөлөө

Чөлөөт бөхийн мастеруудын анхдугаар УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдөр/2016.04.25/амжилттай болж өнгөрлөө. Нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөний дотор Гавьяат дасгалжуулагч 4, Гавьяат тамирчин 1, олон улсын хэмжээний мастер 36, ахмадын ДАШТ-ний медальт бөх 5 байлаа. Хамгийн ахмад бөх нь 73 настай ахмад дасгалжуулагч Т.Батчулуун байсан бол 67 настай Гавьяат тээвэрчин, спортын мастер Дашийн Намхайдорж төрсөн хүү Н.Очирхуяг, Н.Ганхуяг, олон улсын хэмжээний мастер Х.Ганболд төрсөн дүү дэд мастер Х.Ганбатын хамт ахмадын УАШТ-нд зодоглолоо. Нийслэлийн дүүргүүд, клубүүдээс гадна Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Увс аймгуудаас ахмад бөхчүүд ирсэн байлаа.

Ахмад бөхчүүд 35-42 нас, 43-48 нас, 49-56 нас, 57 наснаас дээшхи гэсэн 4 насны ангиллаар 58 кг, 63 кг, 69 кг, 76 кг, 85 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд өрсөлдлөө. Барилдаан 4 минут буюу 2 минутаар 2 үе, дундаа 30 секундын завсарлагатай болж байв.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа ажиллалаа.

Тэмцээнийг нээж Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар үг хэлэхдээ “ Цагтаа цалгиж байсан ахмад бөхчүүд Та нар цагийн эрхээр их спортоос холдсон ч дэвжээгээ санаж байгаа гэдгийг ойлгож бид манай холбоог энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Манай холбоо ахмад бөхчүүдээ нэгтгэж тэдэнд тив, дэлхийн дэвжээнд нэрээ дахин гаргах бололцоог олгохыг зорьж байна. Мастеруудын УАШТ-нийг жил бүр уламжлан зохион байгуулж байх болно. Энэ жилийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг Польш улсын Варшав хотод аравдугаар сард болох ахмадын ДАШТ-нд оролцуулна.” гэж онцлон тэмдэглэсэн.

Монголын мастеруудын холбооноос “Мастеруудын алдар” одонгоор ахмад дасгалжуулагч Т.Батчулууныг, “Мастеруудын холбооны тэргүүний ажилтан” цолоор ахмад бөх Д.Алтаншагайг, МҮОХ-ноос “Олимпийн алдар” одонгоор Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатарыг, “Алтан медаль”-иар ахмад бөх Цэндээхүүгийн Анхбаяр, Шагдарын Пэрэнлэй, Пүрэвсүрэнгийн Сумьяа нарыг, МЧБХ-ноос “Ялалт” одонгоор ахмад бөх Б.Жавхлантөгс, Ө.Насанжаргал, Д.Намхайдорж нарыг, “Чөлөөт бөх 50 жил” медалиар М.Дамчаадорж, Лхагвасүрэн, Дуламжавын Мөнх-Эрдэнэ нарыг, олон улсын хэмжээний мастер цолоор Доржсүрэнгийн Занданбат, Төмөрбатын Батнасан, Хаянхирваагийн Нямдорж нарыг, спортын мастер цолоор Өлзий-Оршихын Ганбаярыг шагналаа.

Тэмцээний өндөр техник үзүүлсэн уран барилдаанч бөхийн шагналыг Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномд олгожээ. Хэнтий аймгаас ирсэн 5 бөх тавуулаа медаль хүртсэн бол “Цастын барс” клубийн бөхчүүд 6 медаль буюу хамгийн олон медалийг хүртсэн байна. 1965 онд болсон чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-ний 52 кг-ын жинд барилдаж хүрэл медаль хүртэж байсан спортын мастер О.Бямбаа зодоглож 57-гоос дээш насны ангиллын 63 кг-ын жинд мөнгөн медаль авчээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МЧБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Алтанхуяг, П.Гансүх, Ганхуяг, Н.Очирхуяг, Б.Цагаанбаатар, Б.Эрдэнэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бумбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, Монголын мастеруудын холбооны ерөнхийлөгч, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир нар оролцлоо.

49-56 насны ангиллын 76 кг-ын жинд Канад улсын Ванкувер хотод оршин суудаг, тус улсын үндэсний багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн ахмадын УАШТ-нд оролцлоо. Тэрбээр өчигдөр өндөрлөсөн олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд 3 шавьтайгаа ирж оролцсон юм. Шавь нартайгаа 7 хоног хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд Туркийн Стамбул хот руу олимпийн сонгон шалгаруулах сүүлийн тэмцээнд оролцохоор явах юм байна.

ДҮН:

35-42 насны ангилал

58 кг: 

1. Дамдийрагчаагийн Түмэннасан /Дархан-Уул аймаг, дэд мастер/
2. Галбадрахын Алтангэрэл /Баянгол дүүрэг, дэд мастер/
3. Намнангийн Одгэрэл /”Алдар” спорт хороо, спортын мастер/
3. Борхүүгийн Сайнбаяр /”Арслан” клуб, спортын мастер/

63 кг:

1. Төмөр-Очирын Түмэн /Сонгино-Хайрхан дүүрэг, спортын мастер/
2. Жанчивын Хурц /”Бишрэлт” групп, спортын мастер/

69 кг: 

1. Адьяабатын Дарханбаатар /Булган аймаг, спортын мастер/
2. Дорлигийн Ганхуяг /Увс аймаг/
3. Ганбаатарын Пүрэвбаатар /БТСДуС, спортын мастер/
3. Ухнаагийн Баярхүү /Сүхбаатар дүүрэг/

76 кг:

1. Лхагвасүрэнгийн Урианхай /Хан-Уул дүүрэг, спортын мастер/
2. Тараагийн Энхбаяр /”Арслан” клуб, спортын мастер/
3. Ширэндэвийн Батбаатар /”Цастын барс” клуб, спортын мастер/
3. Бадмаабазарын Азархад /Хан-Уул дүүрэг/

85 кг:

1. Доржготовын Ганбат /”Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт/
2. Батбаатарын Эрдэнэ-Очир /”Мандал-Оюут” дэвжээ/
3. Нарангэрэлийн Энхцогт /Орхон аймаг, спортын мастер/
3. Жаргалмөнхийн Батнаран /Сүхбаатар дүүрэг/

-100 кг:

1. Сүхбаатарын Мөнхсүх /”Женко” клуб, олон улсын хэмжээний мастер/
2. Даваанямын Баасандорж /”Цастын барс” клуб/
3. Баасандоржийн Дамдинхүү /Дархан-Уул аймаг/
3. Явуухүүгийн Нандинбаяр /”Их Шавь” дэвжээ/


+100 кг:

1. Болдын Сайнбаяр /”Цастын барс” клуб, олон улсын хэмжээний мастер/
2. Доржпаламын Ганхуяг /”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер/
3. Данзаншаравын Амгаланбаатар /Баянзүрх дүүрэг/
3. Цэгээрэгзэнгийн Цэвээнсүрэн /Сүхбаатар дүүрэг/

43 -48 насны ангилал

58 кг:

1. Төмөрбаатарын Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт/
2. Цэрэнбатын Мажий /Говь-Алтай аймаг/
3. Нямжавын Луу /”Хасу-Мегастарс” клуб/
3. Хадхүүгийн Ганбат /Сүхбаатар дүүрэг/

63 кг:

1. Гэндэндоржийн Баатарсүрэн /Орхон аймаг/
2. Мийсэнгийн Мөнхнэмэх /Налайх дүүрэг/
3. Сайдаагийн Цогтбаяр /Баянзүрх дүүрэг/

69 кг:

1. Нямжавын Баттөр /Сонгино-Хайрхан дүүрэг/
2. Хаянхирваагийн Нямдорж /Говь-Алтай аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Сайдын Энхбаатар /“Тулгат” клуб/
3. Гантулгын Цэдэнбалжир /“Шонхор” клуб/


76 кг:

1. Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр /”Арслан” клуб/
2. Галбадрахын Амарбаяр /Сэлэнгэ аймаг/
3. Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /”Өнө Мөнх” клуб/
3. Өвгөнхүүгийн Гэрэлням /”Алтайн барс” клуб, спортын мастер/

85 кг:

1. Чойжамцын Баттулга /”Тулгат” клуб/
2. Лочингийн Нямчулуун /”Тулгат” клуб, спортын мастер/
3. Энхбадрах /Сүхбаатар дүүрэг/
3. Цэндээхүүгийн Анхбаяр /Орхон аймаг, спортын мастер/

-100 кг: 

1. Бямбаринчингийн Баяраа /Гавьяат даслгалжуулагч/
2. Баатархүү /Хэнтий аймаг/

+100 кг: 

1. Шурагийн Баянмөнх /”Хасу-Мегастарс” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ний
мөнгө, 7 хүрэл медальт/
2. Цэдэвийн Цэрэнхүү /”Шонхор” клуб, олон улсын хэмжээний мастер/
3. А.Баттогтох /Орхон аймаг/
3. Ганжалбаагиййн Дэмбэрэл /Хэнтий аймаг/

49-56 насны ангилал

58 кг:

1. Цэрэнбаатарын Хосбаяр /”Алдар” спорт хороо, Гавьяат дасгалжуулагч/
1. Гочоогийн Энхбат /”Хоршоолол” нийгэмлэг/

63 кг:

1. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар /”Женко” клуб, Гавьяат дасгалжуулагч, ахмадын ДАШТ-ий мөнгөн медальт/
2. Сүрэнхорын Батчулуун /спортын мастер/
3. Дуламсүрэнгийн Ганбат /”Орхон аймаг/
3. Чулуунбатын Мөнхбат /”Хөдөлмөр” нийгэмлэг/


69 кг:

1. Хадхүүгийн Ганболд /”Женко” клуб, олон улсын хэмжээний мастер/
2. Очирхүүгийн Нарангэрэл /Сүхбаатар дүүрэг/
3. Намсрайн Мөнхбат /”Эрдэм транс” компани/
3. Дэмбэрэлийн Алтанбаатар /”Жим зам плаза” компани/

76 кг: 

1. Арслангийн Цэдэндсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч/
2. Найдангийн Лхамсүрэн /олон улсын хэмжээний мастер/
3. Үүрцолмон /”Цастын барс” клуб/
3. Дашнямын Алтаншагай /”Повер” компани /

85 кг: 

1. Оросоогийн Баатархүү /Хөвсгөл аймаг/
2. Малчинхүүгийн Зоригт /”Женко” клуб/

-100 кг:

1. Бадарчин Отгонбаяр /”Үүрэг нуур” клуб, Гавьяат тамирчин/
2. Даваажавын Батням /”Цастын барс” клуб, спортын мастер/
3. Санжаадашийн Баярсайхан /Орхон аймаг/
3. Нарангэрэлийн Саранцогт /”Хангарьд” клуб, спортын мастер/

+100 кг: 

1. Дуламжавын Мөнх-Эрдэнэ /”Повер” компани, олон улсын хэмжээний мастер/
2. Дэдээхүүгийн Ганхуяг /”Хангарьд” клуб, олон улсын хэмжээний мастер/
3. Базаргүрийн Зоригт /Сүхбаатар дүүрэг/
3. Дашдэлэгийн Пүрэвжав /Говь-Алтай аймаг/


57-гоос дээшхи насны ангилал

58 кг: 1. Ч.Очирбат /Баянзүрх дүүрэг/

63 кг:

1. Бямбажавын Жавхлантөгс /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер/
2. Осгоны Бямбаа /Хэнтий аймаг, спортын мастер/
3. Шагдарын Пэрэнлэй /Орхон аймаг/

69 кг:

1. Д.Давааням /”Цастын барс” клуб/
2. Г.Буянтогтох /”Замчин” спорт клуб/
3. Н.Дамчаадорж /Хэнтий аймаг/

76 кг: 

1. С.Баасанчулуун /”Тулгат” клуб/
2. Түмбүүгийн Батчулуун /Хан-Уул дүүрэг, олон улсын хэмжээний мастер/

85 кг:

1. Өлзийбаярын Насанжаргал /Орхон аймаг,олон улсын хэмжээний мастер/
2. Пүрэвхүү /Сүхбаатар дүүрэг/
3. Ганболд /Сэлэнгэ/
3. Лхагвасүрэн /”Арслан” клуб/

-100 кг: 

1. Цогтманлай /Хан-Уул дүүрэг/
2. Лхагвасүрэн /Орхон аймаг/
3. Нэргүй /Хан-Уул дүүрэг, спортын мастер/
3. Чулуунбаатар /Орхон аймаг/

+100 кг:

1. Намсрайжавын Болдбаатар /Ховд аймаг, спортын мастер/
2. Чимэдийн Гочоосүрэн /”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер/
3. Баттөр /Дорноговь аймаг, спортын мастер/

 

Эх сурвалж: МЧБХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ