...
...

Оюутолгой 3000 хүн ажилд авна

Өчигдөр “Оюутолгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай 5.3 тэрбумын санхүүжилтийг “Рио Тинто” группийн зүгээс баталсан. Улмаар “Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авч, төслийг эцэслэн баталлаа. 

Төслийг ийнхүү баталсныг тэмдэглэж өнөөдөр Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийн талбайд "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа" арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэ гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоолсноор “Оюутолгой” компани жилд 500.000 тонн зэс үйлдвэрлэж дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж, гурван мянга гаруй монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ. Ажлын байрны жагсаалт бүхий дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй манай сайт та бүхэнд эргэн мэдээлэх болно.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (52)

Онцлох мэдээ