...
...

Э.Амартүвшингийн гэргий Д.Туяад ч мөн адил баяр хүргэе

“BBC Cardiff Singer of the World 2015” болох шахсан, маш өндөр амжилт үзүүлсэн ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшингийн их амжилтын ард түүний гэргий Д.Туяа зүй ёсоор бичигдэнэ. Д.Туяа түүнтэй багш, шавийн барилдлагаар анх танилцаж байсан гэдэг. Их авьяасыг нь улам хөгжүүлж, ДБЭТ-ын жижигхэн өрөөнд өдөр бүр шахуу хамт бэлтгэл хийдэг байсан нь хожим сэтгэл зүрхийг нь хүртэл нийлүүлж тоонот гэрт толгой холбох болсон. Цайг нь чанаж, өрхийг нь татсанаасаа хойш Д.Туяа уран бүтээлдээ нэг их шамдахдаа больж, зөвхөн эр нөхрийнхөө уран бүтээлийн амжилтад анхаарах болов. Уг нь Д.Туяа ДБЭТ-ын гоцлол дуучинаар ажилладаг. Э.Амартүвшинээс 10 гаруй насаар эгч ч гэлээ урлагийн хүн болоод ч тэр үү түүнээс нэг их ахимаг харагддаггүй. Гадуур явахдаа ч байнга хөтлөлцөж, яг л арван наймт шиг байх. Гэртээ байхдаа бол бүр хүүхэд шиг болдог гэсэн. Ийм их хайр, халамжаар тэтгэгддэг Амараа тийм их гавьяаг байгуулахаас ч яахав. Тэгэхээр Д.Туяагүйгээр Э.Амартүвшинг төсөөлөхөд өрөөсөн багантай гэр мэт болно. Тиймээс Монголын талд төрсөн дуучин залууг дэлхийд зартай болгосон Д.Туяад дахин дахин халуун баяр хүргэе. 

Б.Бодол

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Энэ Туяа тасархай гоё дуулдаг охин байж билээ . Аллагийн дуунуудыг дуулж үеийнхэнийгээ алмайруулдаг байсан шүү. Сүүлдээ түүнийг шүтэн биширдэг фен бидэндээ харагдах нь ховордсоор бүүр алга болсон . Багын танил Туяадаа болон гэр бүлд нь амжилт сайн сайхан бүхнийг хүсье!!!!

  • huchirheg er hunii ard huchtei emegtei bainga baidag gedeg ug sanaand buuj ba shuu

Онцлох мэдээ