...
...

Замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2500 м2 талбайд хийнэ

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах тохижилтын ажлын хүрээнд энэ онд автозамын болон явган хүний замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2500 м2 талбайд хийхээр төлөвлөсөн.  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Сүхбаатарын гудамжинд 295м2 талбайд гарц, зогс, сум зэрэг тэмдэглэгээ, Чингисийн өргөн чөлөө, 120мянгатын уулзварт үргэлжилсэн шугам тэмдэглэгээг 300м2 талбайд термопластикаар хийсэн. Драгон төвийн үүдэнд 40м2 талбайд машины зогсоолын тэмдэглэгээ, 10-р хорооллын 13-р сургууль орчим 2 , Өргөөгийн ар буюу Хасбаатарын гудамжинд 4, Хермэс худалдааны төвийн үүдэнд 1 гарцын тэмдэглэгээг тус тус хийгээд байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замуудад замын босоо тэмдэг шинээр тавих, сэргээх, шинэчлэх, засварлах зэрэг ажлуудыг хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ