...
...

Төв аймгийн хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна

Анх 2012 онд 570 гаруй төгрөгийн өртгөөр бүтээн байгуулалтын ажил нь хийгдэхээр шийдвэрлэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын Хүүхдийн соёл амралтын хүрээлэнг барих ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болж царцжээ. Иймээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хүүхдүүд паркдаа баярлаж чадалгүй төв талбайдаа өнгөрөөлөө. Үүний зэрэгцээ тус паркийн хашаанд аль компанийн захиалгаар, ямар зориулалтаар баригдаж байгаа нь тодорхойгүй барилгын ажлууд эхэлсэн байна. Үүнийг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж нутгийн иргэд үзэж байгаа юм.

Бүтээн байгуулалтын ажил нь зогссоноор үл барам талбайд нь барилгын ажил эхэлсэн энэ паркийн тухай жилийн өмнөөс нутгийн залуус олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэн нэгдэж аймгийн удирдлагуудаас хариулт нэхэж байсан ч дорвитой хариулт хэлээгүй байна.

Дөрвөн жилийн өмнө хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдэж, захирамж нь гарсан бүтээн байгуулалтын ажил 2012 оны орон нутгийн сонгуулиар нутгийн удирдлагууд солигдсоноос хойш зогсонги байдалд оржээ. Цаашдаа хүүхдийн соёл амралтын хүрээлэнгийн ажил үргэлжлэх эсэх, талбайд нь эхэлсэн барилгын ажил ямар зориулалттайг тодруулахад нутгийн удирдлагуудын зүгээс “Дахин төлөвлөлт” гэснээс өөр хариу өгөөгүй юм. 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Urdakh ajilaa medehgui ar geree oligtoi avaad yawchij chadahgui baij zarim negen huuhduud uls tur yarij margaldah ym. Unuudur yag bodit baigaa baidal baina shude. Hul bumbugiin holboond D.Bayarbat darga uuruu baidag shude. Yagaad ene baidliig olj harahgui baigaa ve!!!!! Togloh zoriulaltiin talbaig ni ashiglaltand oruulchaaj huviin barilga savardhiin orond. Togloh talbaigui huuhduud chin dulaan orhoor tanii saaral ordonruu bumbug nuulgej zahirgaanii bairnii shataar hulbumbugiin haalga hiij togloj baigaag anzaaraach. Talbai deer salhilaj baiga byatshan huld oroh gej yadaj baigaa huuhduudiig bumbuguur tsohij alchih geed baih ym.

  • Муу нэртэйч Ардчилсэн намыхан бүтээн байгуулалт их хийсэн шүү харин Ардын намынхан бүтэн 90 жил юу хийвээ

  • Hvvhdiin park ni tsengeldehkdee l b.bal zvgeersen dee alag Mendee Mahk Bayar 2 darga samarch bna daa /aimgiig/

  • МАН-ынхан худлаа сенсааци дэлгээд та нар ялна гэж бодоогүй биз. Стадионы урд айлуудын хашааны завсар юуных нь хүүхдийн соёл амралтын хүрээлэн барих сонгууль дөхөөд ирэхээр ингэж худлаа юм бичдэгээ ичээч, Цэнгэлээ , Өнгөрсөн 4 жилд аймгийн өнгө төрх ямар сайн болсныг нь ядах юмгүй ирсэн хүн болгон магтаж байхад дэмий юм бичиж, байх гэж.

Онцлох мэдээ