...
...

Б.Лазатхан: Хамтын хүч хамгаас чухал

                    

Баян-Өлгий аймагт байгалийн гамшиг боллоо. Хүчтэй борооны улмаас их үер бууж, 104 өрх орон гэргүй болж, 73 өрхийн байшин сав эвдэрч нурахад тулаад байгаа аж. Нийтдээ 700 орчим иргэн их бага ямар нэгэн хэмжээний хохирол амсаад байна.

Өчигдөр гэхэд Цагааннуурын орчимд 4 баллын хүчтэй газар хөдөлсөн. Тус аймгийн Улаанхус сумын нутагт гэхэд тарвага өвчилсөн шинж илэрчээ. Байгалиас хамаарах ийм таагүй үзэгдэл  болсонд хүмүүс харамсаж байна. Гэхдээ ийм үед нэг нэгэндээ туслахыг юун түрүүнд хичээх хэрэгтэй гэлцэнэ.  Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан энэ талаар ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “ Ийм үед иргэн бүр аль болох тайван байж, үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахын тулд бие биендээ сайн туслаарай. Хамтын хүч хамгаас чухал шүү” гэж онцолжээ. 

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ