Хурдан явбал торгоно, удаан явбал бас торгоно, зогсвол ачина гээд товчхондоо, нийслэлийн замын хөдөлгөөний дүрэм энэ. Замын хөдөлгөөний ачааллыг багасгах болон жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр янз янзын л шийдэл, гаргалгаа хийж байна.
Тухайлбал, нийслэлчүүдийг автомашины дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулдаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэхүү зохицуулалт мөрдөгдөж эхэлсэн тэр үеэс эхлээд л жолооч нарын амнаас сайхан үг гараагүй. Тэгвэл үүн дээр нэмээд дахин шинэ хууль батлагдлаа. Тодруулбал, УИХ-аас 2015 оны долдугаар сарын 8-нд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийг шинэчлэн батлаж уг хуулийн 8.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хуульзүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ны А/87 тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг баталсан. Энэхүү журмыг угтаа өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байсан боловч оноо тооцох техник, технологи, программ хангамж зэргийг тооцох боломжгүйн улмаас энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх болохыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дурджээ. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчих явдал багасч, улмаар автын осол, аваарын тоо тодорхой хэмжээгээр буурна хэмээн албаныхан үзэж байгаа юм.
Өнгөрсөн 2015 оны байдлаар л гэхэд 556 хүн автын ослоор амиа алдсаныг Замын цагдаагийн газраас мэдээлсэн. Албаныхны мэдээлж байгаагаар, Монгол улсад зам тээврийн ослоор өдөрт 1-2, сард 40-50 хүн, жилд 600 гаруй иргэн амь насаа алддаг гэсэн тооцоо гарчээ.

Үүнээс харвал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд зохицуулалт хийх цаг нь нэгэнт ирсэн гэдгийг сануулж байгаа юм. Мөрдөгдөж эхэлж буй дээрх шинэ хуульд олон нийт тал бүрийн байр сууринаас хандаж байгаа нь тодорхой. Долоо хоногийн нэг өдөр нь автомашиныхаа дугаарын сүүлийн орноос хамаарч хөдөлгөөнд оролцох эрхээ хязгаарлуулахын зэрэгцээ дээр нь нэмээд 10 онооноос хасуулах болсон нь тэдэнд тийм ч таатай хууль биш нь лавтай. Ажилгүй иргэд олширсон энэ нийгэмд таксинд явж хоногийн хоол, түлээ нүүрснээс эхлээд ар гэрээ тэжээж байгаа хүмүүс олон. Эдгээр хүмүүсийн хувьд зөрчлийн 10 оноо гэдэг 14 хоногт хичээвэл хоёр сарын дотор л дуусна гэж үзэж болно.
Ямар ч зүйл сайнтай муутай байдгийн адил энэхүү шинэ хуулинд ч сайн болон муу зүйлс олон байна. Тухайлбал нийслэлийн маань замын түгжрэл, гэрлэн дохио, уулзварууд зэрэг гадаад орчин нөхцөл байдал нь ямар билээ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ийм орчин нөхцөлд жолоочийн зүгээс бус бусад хүчин зүйлээс хамааралтай замын хөдөлгөөний зөрчил гарах нь элбэг.
Өөрөөр хэлбэл “Саалиа бэлдээгүй атлаа саваа бэлдсэнтэй” л агаар нэг журам болсон гэж жолооч нар хэлж байгаа юм. Хэрэв замын түгжрэл багатай,, гол болон туслах замууд нь дээд зэргээр хөгжсөн улс оронд энэ төрлийн хууль батлагдвал хэн ч эсэргүүцэх учиргүй. Харин манайд байдал үүнээс өөр. Жолооч нарын өөрийн авхаалж самбаа, толгой, ухаан хоёроо зэрэг ажиллуулж байж л түгжрэлтэй зам, төвөгтэй уулзваруудыг туулж байна.
Түүнээс гадна, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хуульд бичиг баримтгүй жолоо баривал 48 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, жолооны үнэмлэхээ орхисон хүнийг 48,000 төгрөгөөр торгож байна. Угтаа бидний татварын 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтэрдэг. Жолооны үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан эсэх зэргийг харж болно. Энэ бол зөвхөн торгууль төлүүлэх төхөөрөмж биш, жолооны үнэмлэхийг шалгах төхөөрөмж юм. Гэтэл жолооны үнэмлэхээ орхисон жолоочийг 48,000 төгрөгөөр торгож байна. Энэ бол зориуд иргэдийнхээ халаасыг суйлсан үйлдэл биш гэж үү?
АЛТЖИН
Эх сурвалж:Breakingnews.mn
жолооч нарыг рекетлех нэг л хувилбар
Buruu taldaa uruultei mashinaa oruulaxiig zogsoovol xedlgeen saixan bolno doo.Ene darga luivarchdiin viznes boloxoor zogsooxgui bna daa.
ingej ih torgoj baij ydaj zamaa zasaad uguusei. zamiin ewdrel gemtlees bolj hichneen mashin osol awaar gargaj olon hvnii ami ersdej olon hvn ed hurunguuruu hohirch bna gj bodoj bna.
xend ch adil bish yilchilj bga , bas yamar ch uridchilan taniltsuulga surtalchilgaa xiigeegyi mungu olox zorilgoor xiisen xuuli sh dee
1 эгнээн зогсож байгаа машинуудийг шийдэж болмоор юм хүн бүхэн л ,,,,,,,,
энэ бол цэвэр луйвар шүү дээ ард түмнээ бодоорой татвараа нэмээд байх
AH iin psdkuudiin sanaachilga
Тийм ээ өнгөрсөн 4 жилд АН гаднаас маш их хэмжээний өр зээл тавьж хэдхэн хүний халаасанд хийсэн Тэр өрөө дарахын тулд Ард түмний халаасыг тэмтрэх ажлыг санаачилан хуульчилж соёлтой дээрмээ эхлүүлсэн Энэ байдлыг одоо МАН-ынхан засах хэрэгтэй ганц энэ ч биш маш олон асуудлууд байгаа
yag unen ene olon torguuli herees heterleee
Luvir
odoo yalgah ged bgan boldoo
arai dawraad ged bodson bish hehe
Жолооч нарын өөрсдийнх нь хайхрамжгүй үйлдэл, гэхдээ нэг удаа өршөөхөд гэмгүй шүү
neg hunii erh ashgaas busdiin erh ashig hondogdoh yosgui huuland zahiragdahgui haaguur yavah geev hotod amdarch chadahgui bol hodoo tiish uragshaa manaihaan
Засах цаг нь болов
Жолоочын үнэмлэх битгий хэл мөнгөтэй түрүүвч ээ мартдаг ш дээ.Юун төлөө маш их мөнгөөр ухаалаг үнэмлэх хийлэглэдээ одоо ид шидийг нь үзэх болсон.Үнэмлэхтэй эсэхийг шалгаад асуудалтай бол арга хэмжээгээ авах хэрэгтэй. Мартсан бол ядаж машиныг ч гэсэн авч үлдээд бичиг баримтаа олж ир гэж явуулж болноо доо
Луйвар шүү. Энэ луйврын төлөө олон жолооч АН-ын эсрэг санал өгсөн дөө
ENE BOL SHUUD LUIVAR
Ямар ч утга учиргүйгээр одоо байгаа ногоон үнэмлэхийг шинээр сольж бйагаа нь харин жинхэнэ ЛУЙВАР юм байна.
(202.126.89.199)болон (202.180.216.162) нар мэдэхгүй байж болно оо. зальжин багийнууд ах дүүгийн регистр хэлж магадгүй л юм. гэхдээ тэднийхээ хурууг авч явах боломжгүйгээс хойш энэ явуургүй арга байхгүй юу. ЗЦГ ч яахав, үүнийг ашигласнаас торгосон нь ашигтай нь ойлгомжтой.Ингэхээр луйвар л болоод байгаа юм. Уул нь одоо IT технологийн ололтыг бүрэн ашиглавал хүн хуруутай л явахад бүх мэдээлэл нь гарч ирнэ гэсэн үг.регистр асуух шаардлагагүй. яахав одоохондоо ИҮ байж байх биз
бүх цагдаа шалгах багажтай байхад амьдрал баялаг хувцсаа солихдоо мартаж болно шүү дээ энэ бол цэвэр луйвар
Бүгдээрээ үнэмлэхээ мартаж эсэргүүцэл илэрхийлье.нэг дээр 2г нэмэхээр 5 биз дээ.тоо хүртэл бодуулчих юмаа
torguulich arai dendj bnaa. abdg tsaliun hed bilee.tatbar toguulias tolgoi undiihgui ni l de.joloonii vnemlehee martaa l bz torgn l gen.vneheer daramtluulj bn da.
Үнэмлэхээ аваад явах нь хувь хүний үүрэг шүү дээ, Мартсан гэдэг шалтгаан биш байхаа, Бид өөрөөсөө шалтгаалах зүйл дээр алдаа гаргаад түүнийгээ хэн нэгэнд бүр цаашлаад нам гэх юм ,Одоо аливаа юмыг улс төржүүлэхгүй байвал яасийн бэ,
Бидний жишээ авах дуртай гадаадын улсуудад жолооны үнэмлэхээ мартсан бол ID дугаараар нь төхөөрөмж дээр шүүж үзээд л асуудлыг шийддэг. Манайд болохоор мартамхай хүнийг торгож шийтгээд байх юм. Үнэн дээ яах гэж өндөр үнэтэй төхөөрөмж худалдаж авсан билээ.
luiwar shdee. ugaasaaa torguuli arai l bgaa shuuu arai ondor bgaa shuu
Луйвар ш дээ. Цагдаа өндөр торгуулиар дарамталж байгаад л авлигачин болно доо.
амралтын болон ажлын бус цагаар тусгай зориулалтынхаас бусад албаны машинуудыг явуулахаа больчихож болдоггүй юмуу
luiwar monoos mon zow sedew hondoj
Луйвар шүү дээ.Гар утсан дээрээ регистрийг нь хийхэд л гараад ирдэг аппликейшн хийж бас яагаад болохгүй гж.Дугаарын хязгаарлалт бол зөв өө.Нэг талаара эрх зөрчигдөөж байгаа ч зогсолтгүй хурдан замын урсгал та бидний бүгдийн ажил тэр хэмжээгээрээ хурдацтай амжинаа гэсэн үг шүү дээ.
мал минь чамайг жолооч мөн бишийг хэн мэдэх юм сагсуу жолооч нарыг торгох биш харин сатуулах ёстой
согтуу жолоо бариад эрхээ хасуулсан өчнөөн нөхдүүд гэртээ үнэмлэхээ мартсан гээд ах эгч дүүгийнхээ регистрийг хэлээд яваад байна ш дээ, жолоо барьж л байгаа бол зайлшгүй байх ганц бичиг баримт, тэрийгээ аваад явж чадахгүй бол хохь гэх байх. Мөрдөх боломжтой хууль, мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагч зэрэгт битгий гай бол, үүнээс өөр шийдэх асуудал зөндөө байна.
Бат үүлийн дарангуйллын нэг нь. Дахин сонгосон бол дийлдэхгүй дарангуйлагч болох байсан шүү. Хурууны хээгээр нь шалгаад л эрхтэй эсэхийг нь шалгахын төлөө тэгэж дарамталж байх гэж. Мөнгийг цаас гэж боддог юм байхдаа
яааг үнэн энэ луйварыг нь МАН зогсоох байлгүй дээ...
Бат Үүлийн хийсэн дарамт, хэлмэгдүүлэлтийг арилгах хэрэгтэй. Дугаарын хязгаарлалт хийж хүний эрх зөрчиж байгааг болиулах хэрэгтэй. Замын элдэв хаалт хязгаарлалтыг арилгаж замын нэвтрэх чадварыг сайжруулах , жолооны үнэмлэхээ орхисон мэтийн торгууль хэлмэгдүүлэлтийг зогсоох, иргэдээ авч байгаа зүй бус татвар хураамжуудыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй
tiishd bolih hergtei shd
luibar
Hugjil devshil haana bna . Songuuli uguhud unemlehgui ugch bolj bna shd . Tsahim yertuntsud amidarch bgaa bol ene liuvraa zogsooh heregtei