ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо.
Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбар хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Vokzaliin ariin tsetserlegiig sergeechiheechee hsees baasnii tsetserleg boilood bn
Shal dutuu yumaa hiisen geed l showdaad baih yum. Arai ch dee. Ene setguulchid ni ch gej yugaa harj baidag yum be? Ene hureelen geed baigaa gazar chin heden udaa neelt hiideg yum be! Buren guitsed tohijoogui ee neelt meelt hiih haa baisan yum be! Bi end amidardag irgen ni baina. Icheech. Naad ajlaa harin uvluus umnu l duusgaj uzeerei dee.
ym baga bgaar hugjij tsetsegleh bizde gol bid uursduu bohirduulahgvi gamtai tsewerhen amidrwal ene humuusiin huch hudulmur bidnii amidral eruul saihan baih n gartsaagvi dor bvrnee hicheetsgeey.
Яармагийн дэнжид цэцэрлэгт хүрээлэн хийх хэрэгтэй байна. Яваандаа бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэнтэй болмоор байна. Тэгэхгүй бол ганц байгаа чинь өнөөгийн хүн амын нягтаршлаа дийлэхгүй байна.
Solongost iimerhuu tetcerlegt hureelendee yanz buriin dasgal hodolgoonii heresluud tabisan bdag humuus ni hajuugaar ni zugeer ongorno gej bhgui 1burchlen ochij hedhen mint ch hamaagui b/t in hodolgoon hiigeed uabdag tiim yum bbal bur shan