...
...

26 хутгалуулсан талийгаачийн хуруу нь хүртэл тасарсан байжээ

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо бичил хороололд үйлдэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин суух Б нь иргэн П-гийн амь насыг хохироосон хэргийг шийдвэрлэжээ. Улсын яллагчийн зүгээс Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдах үедээ бусдын амийг хохироосон гэж үзэн ялласан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар "аргагүй хамгаалалт" хийсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Хэргийн материалаас үзэхэд: 2015 оны 11-р сарын 28-ны өдөр талийгаач П, шүүгдэгч Б нар нь дэлгүүр дотор танилцаж улмаар талийгаач П-ийн ломбарданд тавьсан гар утсыг чөлөөлөх талаар ярилцаж тохиролцоод шүүгдэгч Б нь өөрийн данснаас 2.000.000 төгрөг авч хамтдаа ломбард руу явжээ.

 

Энэ үед талийгаач П нь шүүгдэгч Б-ийн эзэмшлийн "Тоёото приус" маркийн машины арын суудалд сууж явсан ба хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн 6-р хороо бичил хорооллын орчим гаражуудын мухарт түр зогсоогоод"...дүү гэрээс ломбардны бичиг аваад гараад ирнэ" гэж хэлээд утсаар ярьж хүлээх зуураа шүүгдэгч Б-ийн араас цохиж, зүүн нүд тус газар нь хутгалж машины арын суудал руу оруулан, улмаар ноцолдож эхэлснээр шүүгдэгч Б олон газраа хутганы шарх авсан ба хариу үйлдэл хийж П-г олонтаа хутгалснаар амь насыг нь хохироожээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар ч шүүгдэгч Б-г сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэсэн дүгнэлт гаргасан байна.

Энэ хэргийн талаар хохирогч тал шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтоох хуулийн заалттай болно хэмээн УПЕГ-аас мэдээллээ. 

Харин хохирогчийн талын мэдээлснээр

Архангай аймгийн харьяат сэжигтэн Б нь талийгч хүүгийн цогцосыг 6-р бичил хорооллын арк орчимд орхиод өөрийгөө хүнд хутгалуулсан хэмээн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм. Харин хохирогчийн ээж Т.Дамдинсүрэн хүүгийн алуурчныг хорих хүсэлт цагдаагийн байгууллагад гаргаснаар сэжигтэн Б-г ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулаад байсан боловч удалгүй сэжигтний биеийн байдал муу гэх шалтгаанаар батлан даалтад гаргажээ. Үүнээс хойш хагас жил гаруйн хугацаанд сэжигтэн этгээд сул чөлөөтэй явсаар анхан шатны шүүх хурлаар ийнхүү гэм буруугүйд тооцогдлоо.

Талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн мэдээж шүүх хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд давж заалдана гэдгээ ч мэдэгдээд байгаа. Гэсэн ч мөнгө, танил талаараа түрий барьсан этгээдээс айж байгаагаа нуугаагүй юм. Хүүг нь олон удаа  хутгалж хөнөөчихөөд "Би алаагүй ээ, тэр хүн өөрийгөө хутгалсан" гэж жишим ч үгүй ярьж байгаа этгээд цаашид сул чөлөөтэй сэлгүүцэх болжээ.

Хэргийн зүйл ангийг өөрчлөхдөө эмчийн дүгнэлт дээр тулгуурласан байна. 

Өмнө нь буюу хэрэг болсны дараахан Шархадны гурван эмчийн дүгнэлтээр энэ хүнийг хэрэг гарах үед өөрийгөө жолоодох чадвартай байсан гэсэн дүгнэлт гаргаж хэрэгт нь хавсаргажээ.

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Уламбаяр энэ хэрэг дээр ажилласан. 

Хэрэг гараад сар ч болоогүй байхад мөрдөгч Уламбаяр өөрөө Т.Дамдинсүрэнд "Энэ бол яах аргагүй 91.1 мөн. Хүнийг санаатай онц хэрцгий аргаар алсан" гэж хэлж байжээ. Хохирогч хүү үхэхээсээ өмнө маш их тэмцэлдээд гар хуруу нь хүртэл тасарсан байсныг ээжид нь хэлсэн байна.

Гэсэн ч удалгүй мөрдөн байцаагч талийгаачийн ээж Дамдинсүрэнгээс мөнгө нэхэж эхэлжээ. Нэхсэн мөнгийг нь өгөөгүйн улмаас мөрдөгч илтэд нөгөө талд ажиллаж эхэлсэн байна. Зүйл ангийг өөрчилсний дараа талийгаачийн Эрдэнэцогт даргад мөрдөгчөө өөрчлөх хүсэлтээ хэлэхэд өөрчлөх боломжгүй гэж хэлжээ.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Та нар юун хачин юм бичдэг юм вэ. Үхсэн хүн ямар үг хэлэх биш. Хамаг бурууг үхсэн хүн рүү чихэж шүүх шийдэж байна шүү дээ. Ингэж болно гэж үү. Тэгэхлээр хүнийг амьд ч үлдээхгүй гүйцээж алаад бүх бурууг түүнд тохох ийм балмад үйлдэл газар авах нь байна шүү дээ. Нөгөө үхсэн хүний буруу байсан ч тэр алуурчин ял сонсох ёстой биз дээ. Ухамсартай хүн бүр үүнийг ойлгох байлгүй дээ. Тэр алуурчныг үзэн ядаж байна. Ядахнаа хүнийг шархдуулаад амьд үлдээж болно биз дээ. Мөн яаралтай түргэн дуудаж амь насыг нь аварч болно биз дээ. Хүн алчихаад хэргийн газраас мөрөө буруулж явж байгаа хүнийг ямар этгээд өмөөрдөг байна аа. Тэгвэл тэр бас алуурчин л байж таараа. Хүнд бас энэрэнгүй ёс гэж байна биз дээ. Хүмүүс ээ. Зочин

  • Baitsaagch yah gk mongo nehsen um bol? Terniig shalgah heregtei!!!!!Hohirigchiin eej yasan hetsyy baigaa bol..Maanii bad me hum..

  • Хүний амь нас хөнөөсөн хүнийг шүүх яахлаараа чөлөөлдөг байна аа. Монголд үнэн шударга хууль ёс гэж байна уу. Шүүгчид нь хахууль авч ийм шийдвэр гаргаад байхаар Монголд хүн амьд явах баталгаа алга байна шүү дээ. Хохирогчийн ээж Дамдинсүрэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Энэ нь залуучуудад маш муу үлгэр дууриал болж байна. Залуу хүн алахад яадаг юм. Мөнгөтэй бол ял шийтгэлгүй гарч болох юм байна гэж бодогдохоор муухай үйлдэл болж байна. Хүн алсан нөхрийг заавал шийтгэж ял ногдуулах ёстой. Ер нь хүн санаатай алсан нөхөр амьд яваад ч яадаг юм. Манай улсын хувьд цаазаар авдаг ялыг устгасан нь маш буруу алхам болсон. Үүнийг дахин сэргээж хэрэгжүүлэхийг ард иргэд маш ихээр хүсэж байна. Эрхэм ерөнхийлөгч өө. Зочин

  • алуулдаг нөхөр өөрөө хүн дээрэмдэх алах санаа агуулсан юм биш үү ,тэгээд өөрөө алуулах байсан юмуу

  • setgel sanaa huchtei tsochirdson uydee hun alnaa gj.........ymarch yl abahguin bn shdee

  • ene maliig ingd orhibol bas l dahin hun alna sh d yanaa yana etseg eh ni gj erleg nomuun haani ur sad bh daa kkk

  • adguus shig halhjuud adguus j iim abir garghgui sh dee halh hunii tsusnd ni tiim oshihuu gen bdg

  • Hohirogch n ooroo l buruutain bna shd. ooroo l hun alah gej bgaal aluultsiin bna shd. Hedhen baltar mungunuus bolj amia aldaj, hunii amidraliig ballaj bdag! Hench tsagaa tuluul ooriigoo hamgaalj temtsene shd.

  • oilgosngui! 1 hun ni ter hunii uriig darah getel Nuguuh ni uruu darsan hunee alah gesiin bhsuu?

  • hudlaa shaaj mungutei boloh gej baigaad nuhuulsan pizd l bna shd hohino lalar .ursuj l alahgui bol uuruu aminii hohi boldog tsag ue za pizda. uhdeg baatar shig iim lalaruud odoo zunduu bolson niigem tsag ue

  • Өөрөө эхэлсэн байнаш дээ хэнд ч ийм зүйл тохиолдоно шүү дээ новш чинь хүн алах гэж төлөвлөж очоод өөрөө алуулж зүгээр мөрөөрөө явсан хүний амьдралыг балалсныхаа төлөө амиараа төлж ер нь шүүх юу гэж л гүтгэж шийдэх вэ дээ

  • hohirogch geh muu novshii n 100 huvi buruu

Онцлох мэдээ