Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд долоо хоног бүрийн Мягмар гаригт иргэдийг хүлээн авч уулзана. Маргааш /8 дугаар сарын 9-нд/ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд эхний уулзалтаа хийх бол дараагийн долоо хоногт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өглөө 10 цагт иргэдтэй уулзана.
Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож , нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрсэн уулзалт хийхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
үнэн болоод иргэдийн үгийг сонсожжил болговол их сайн хэрэг шүү хүээж байяа