...
...

Үерийн улмаас 4 хүн амиа алджээ

ОБЕГ-т ирсэн бүртгэлээс харахад энэ онд долоон аймгийн 16 сум болон нийслэлд 17 удаа үер буужээ. Говь-Алтайн Дарви, Орхон аймгийн Баян-Өндөр, Баян-Өлгийн Өлгий суманд өнгөрсөн сард болсон үерт дөрвөн хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байсан байна. Мөн 194 гэр, байшин үерт автжээ.

Үерийн улмаас 361 өрхийн 1661 иргэн энэ гамшигт өртөн, 2.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэнэ. Харин Монгол Улсын Засгийн газар, Казахстан улс, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхан гамшигт нэрвэгдсэн хүмүүст хандив, тусламж үзүүлснээр бүх айл орох оронтой болжээ. Шинэ газарт буусан айлуудын дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байгааг ОБЕГ-аас холбогдох яаманд нь уламжилсан байна.

Мөн энэ сарын 7-нд Увс аймагт 10 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо орж, 20 гаруй айл өрх орон гэргүй болж, 500 гаруй айлын гэр усанд автсан харамсалтай хэрэг гарчээ. Орон нутгийн Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагынхан одоо ч ажиллаж байгаа аж. 

Б.Энх-Уянга

Эх сурвалж: www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ