Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид өнгөрсөн 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан гэх дуудлага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу сэжигтэй этгээдийг баримтжуулан шалгахад 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч нь 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшүгдэний 5 дүр бүхий цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлан авч эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь гэмт этгээдийг алдагдсан эд зүйлийн хамт саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалж: Улаанбаатар хотын цагдаагийн газар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250