...
...

Золгүй байдлаар зургаан хүн нас баржээ

2016 оны 08-р сарын 14-нөөс 15-ны өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 3630 удаа холбогдсоноос

  • гэмт хэргийн 77, 
  • зөрчлийн 1004, 
  • согтуугийн 317, 
  • зам тээврийн ослын 227 мэдээлэл бүртгэгдэж,

гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. 

Улаанбаатар хотод: 

  • золгүй байдлаар 6 хүн нас барж,
  • дээрэмдэх гэмт хэрэг 5,
  • булаах гэмт хэрэг 1,
  • хулгайлах гэмт хэрэг 21,
  • танхайрах гэмт хэрэг 4,
  • бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3 бүртгэгдэж,
  • зам тээврийн хэрэг 7,
  • осол 2 гарч 11 хүн гэмтсэн байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ