...
...

Хууль бус самрын наймаачдыг НЭГ САЯ 200 мянган төгрөгөөр торгоно

Иргэд хушны самрыг гүйцэд боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэвч хушны самрыг хууль бусаар бэлтгэж, борлуулсаар байгаа юм. 

Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан бол сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон. 

Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр ГУАЛИН, ШУРГААГ, ДҮНЗ, ЗҮСМЭЛ МАТЕРИАЛ, түлээг ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /нэг сая 250 мянга/ тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй /гурван сая 600 мянга/ тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно хэмээн хуульчилсан байна. 

Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн ЖИМС, САМАР болон ашигласан тээврийн хэрэгслээ хураалгана. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулна гэсэн үг. 

Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг аж. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Хууль гаргасан бол түүнийгээ сахиулаач. Самар түүж байгаа нөхдүүд чинь мод хугачиж, ойгоор нэг хог тарьж, гал түймэр тавьж, бузарлахын дээдээр бузарлаж байна. Уул нь манай Улс чинь байгаль орчин хариуцсан бүхэл бүтэн Яамтай улс шүү дээ. Үүнд хэн анхаарал тавих вэ?????

  • Ymar neg yumni erelt baisan tohioldold yaj j horiod diilehgui shuude...nodnin jil yaalaa baahan samar huraaj avchaad uursnuu zaraad idee bizdee.utgagui yum yrij bhin tiim l sain yum bol uulig usig uhaj bgaa humuusteigee temts oilgov uu...aytaihan bj bgaad huvaagaad id zaa yu...

  • одоо жимс түүж идвэл 5жил суулгана гэж хуцаарай

  • Энэ шоронжсон хуулиудыг эргэж хармаар юм. Гишүүү түүгээд эрүүгийн хэрэгтэн болдог хууль бас бий

Онцлох мэдээ