ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Гашуун сухайт-Ухаа худаг чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, үргэлжилж буйг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдэгдлээ.
Тэрбээр "Улсын Ерөнхий Прокурорын газраас эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийх үедээ “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан" хэрэгт буюу эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах" хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан.
Үүнтэй холбоотойгоор А.Гансүх эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” хэмээлээ. УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татжээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Battulga Rio s irehgui gj bnle.
Естой загатнасан газар маажих шиг боллоо.тэр гансухийг сайн шалгах хэрэгтэй.гомо царайлчихад ондор албан тушаалд байгаа дарга нарын богсийг долоож ивээлд нь амьдардаг хун шуу.за женко чинь монголд ирэхгуй америк бултах байх тэнд хаустай гэсэн
Эд нарын сайд хийх гэж юу байнаа? Худлаа эх оронч царайлж төрөөр тоглож луйвардаж байсан.
хүнд гарууд шүү