Өмнөговь аймгийн Засаг даргын 2016.08.15-ны өдрийн 68 дугаар захирамжаар Аймгийн Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчоор Хорлоогийн Батболд томилогдлоо. Тэрээр төрийн албаны дадлага туршлагатай чадварлаг боловсон хүчин юм. Ингээд Өмнөговь аймгийн Засаг даргын Нийгэм, эдийн засгийн асуудал хариуцсан шинэхэн орлогч даргыг танилцуулж байна.
Халтар тайж овогт Хорлоогийн Батболд нь 1980 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт төрсөн.
Эхнэр 3 хүүхдийн хамт ам бүл тавуул амьдардаг.
БОЛОВСРОЛ:
1996 онд Баян-Овоо сумын 8-н жилийн сургууль,
1998 онд Даланзадгад хотын 2-р арван жилийн сургуулийн Багш сонгоны анги,
2002 онд УБИСургууль,
2004 онд БХИСургуулийг тус тус төгсч багш, төрийн захиргаа удирдлагын бакалавр,
2010 онд БХИСургууль төрийн захиргаа удирдлагын магистрийн зэргийг хамгаалсан.
АЖИЛ, МЭРГЭЖИЛ:
2004-2006 онд Баян-Овоо сумын Засаг даргын орлогч,
2006 оноос одоог хүртэл тус сумын Засаг даргаар 10 дахь жилдээ амжилттай ажилласан.
2004-2008 онд Баян-Овоо сумын ИТХурлын төлөөлөгч
2008-2012 онд Өмнөговь аймгийн ИТХурлын төлөөлөгч
2012-2016 онд Өмнөгвоь аймгийн ИТХурлын төлөөлөгч, тэргүүлэгч
2016 оноос Өмнөговь аймгийн ИТХурлын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдсон.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ene mandaxbayr gej nuxur namiinxaa xeden yvaxgui garuudiig ichixgui baliashiglax ym daa.
МАН нам орлогч нэртэй ширээний бөглөөснүүдээ яаралтай татаж аваач, төсөв хямралтай үед, эсэргээрэй 60н ямаанд 100 ухна гэгч болжээ.
Ulam ihiig hiij buteegeerei Ireeduin chadvarlag seheeten chamd amjilt husey.