...
...

Таван настай охины амийг аварчээ

Өнгөрөгч 19-ний өдрийн 11.13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн найман албан хаагч очиход таван настай охин У өөрийн байрны 5-р давхрын тагтан дээр гарсан байсныг аварч, ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. 

Эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхдийн осол эндэгдэл ихэсч байгаа. Иймд эцэг эхчүүдийг хариуцлагатай байхыг сануулж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ